Бидний тухай Инноваци бол бидний уламжлал Болорсофт ХХК нь 14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цахим хэл шинжлэл (NLP), хиймэл оюун (AI), программ хангамж (SW) хөгжүүлэх болон арчилгаа хийдэг мэргэжлийн, үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Founded in 2008 with a talented team trained in Germany, Bolorsoft LLC is a professional company specializing in the development and maintenance of electronic linguistics (NLP), artificial intelligence (AI), software (SW).
Салбартаа мэргэшсэн хамт олон, Судалгаанд суурилсан анхдагч бүтээгдэхүүн хөгжүүлэлт (R&D), Харилцагчийн асуудлыг гүн ойлгож шийдсэн харилцагч төвтэй үйлчилгээ зэрэг нь бидний үнэт зүйл билээ.
Бид судалгаанд суурилсан хөгжүүлэлт (R&D) хийж, найдвартай, чанартай, анхдагч бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.
Бидний баримталдаг зарчим
Бид үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрхэм чанарыг чандлан хүндэтгэж, ажилтан бүрд хөгжиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно.