Үндэсний технологийн суурь шийдлүүдийг боловсруулагч, монголын технологийн салбарын анхдагч Болорсофт 15 нас хүрлээ.
Болорсофт ХХК нь 2008 онд эх хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, тоон системд Монгол хэлийг чөлөөтэй ашиглах боломжтой болгох зорилгоор үүсэн байгуулагдсан. 2009 онд анхны бүтээл Болор Толийг хөгжүүлж, 2011 онд салбарын шилдэг компаниар шалгарч байв. 2012 онд www.president.mn-д монгол бичгийн юникодыг бүтээсэн. 2013 онд Болор дуран дүрмийн алдаа шалгуурын программыг бүтээсэн байна. 2016 онд Eduge, медиа мониторинг систем болох Kudos, 2017 онд Монгол бичгийн цахим толь Тунгаамал толийг хөгжүүлсэн билээ. 2021 онд бид Монголын хамгийн анхны Монгол бичиг хөрвүүлэгч Kimo-г бүтээсэн. 2022 онд бүх бүтээгдэхүүндээ хөгжүүлэлт хийсэн ба Болор Толийн интернэтгүй үед ашиглаж болох АПП хувилбарыг гаргасан байна.
Өдгөө бид олон стартап компаниудыг төрүүлэн монгол хэлний хамгийн том сан хөмрөгийг эзэмшиж буй.
Болорсофт ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан Болор дуран алдаа засах программын 3 сарын эрх танд бэлэглэж байна. Та GIFT гэж бичээд info@bolorsoft.com мэйл рүү илгээж бэлгээ аваарай.
Урамшууллын үргэлжлэх хугацаа: 1 сар