Бидний тухай Бид 2008 оноос эхлэн хиймэл оюуны тусламжтайгаар Монгол хэлний бүхий л асуудлыг цахим орчинд шийдэж, тус хэлний хэрэглээ үнэ цэнийг өсгөж эргэлтэд оруулж ажиллаж байна. Бид Монгол хэлний хувьд бүхий л анхдагч технологиудыг бүтээж, хөгжүүлжээ. Жишээлбэл: Хамгийн анхны хамгийн том Англи Монгол толь бичиг, анхны Монгол хэлний Морфологийн автомат, анхны бүрэн автомат мэдээллийн мониторингийн систем, автомат тренд олох систем, анхны яриаг бичвэрт буулгах болох, бичвэрийг ярианд хөрвүүлэх системийг хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн хүртээл болгоод байна. Одоогоор бид Эгүнэ хэмээх Монгол виртуал туслахын системээ анхааран хөгжүүлж байна.
Бидний түүх
Манай баг
T.Төгөлдөр Технологи хариуцсан захирал
Ч.Билгүүн Хиймэл оюуны багийн ахлагч
Д.Нинжбадам Үйл ажиллагаа хариуцсан захирал
Ц.Бат-Оргил Ахлах хөгжүүлэгч
С. Бадрал Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч
С.Батсүх Санхүүгийн менежер
Д.Нэргүй Ахлах дата хөгжүүлэгч
Бидний үнэт зүйлс
Багийн ажиллагаа Бид ажилдаа чин сэтгэлээ зориулан, урам зориг, үр бүтээмжийг тэтгэн, харилцан ойлголцлыг эрхэмлэж багаар ажилладаг нь бидний амжилтын үндэс юм.
Мэргэшсэн байдал Олон улсад мэргэшсэн чадварлаг зөвлөх, ажлаа бүрэн мэддэг, хариуцлагатай, сахилга баттай, үнэнч баг бүтээлч шийдэл, санал санаачилгаа уралдуулан, хамтдаа бодит үйл хэргийг тууштай бүтээнэ.
Чанартай байдал Бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ бичиг баримт үүсгэж, олон улсын стандартыг баримтлан инженерийн сахилга батыг чандлан сахиж “чанартайгаас илүү” бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэнэ.
Найдвартай байдал Бид холбогдох хууль, дүрэм журмыг дээдлэн сахиж, хэрэглэгчдэдээ мэдлэг, чадвар, туршлагад тулгуурлан шударга, хариуцлагатай, найдвартай байдлыг итгэлтэйгээр амлана.
Харилцагч байгууллагууд Төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Холбоо барих Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
0 / 500
Холбоо барих
МТ Парк 424, 14200 Улаанбаатар, Монгол Улс Утас: +976 7711 1140 Э-мэйл: info@bolorsoft.com
©2022, Болорсофт ХХК
Үйлчилгээний нөхцөл
Нууцлалын бодлого