Нууцлалын бодлого

Хувилбар 2.0

БИД ХЭН БЭ

Болорсофт ХХК нь цахим хэл шинжлэл (NLP), хиймэл оюун (AI), программ хангамж (SW) хөгжүүлэх болон арчилгаа хийдэг мэргэжлийн, үндэсний үйлдвэрлэгч компани юм.

БИДНИЙ ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

Бид зөвхөн дараах хоёр төрлийн хувийн мэдээллийг авдаг.

  1. Холбогдох мэдээлэл. Та манай харилцах маягтаар Нэр болон Цахим шуудангийн хаягаа өгч холбогдсон бол бидэнд энэ мэдээлэл ирнэ.
  2. Энэхүү веб хуудас болон түүний апп бидний хөгжүүлж буй дуу ярианы технологийн дэвшлийг үзүүлэх зорилготой. Тиймээс, яриаг бичвэрт буулгах системийг туршиж үзэхийн тулд таны бичлэг манай сервер рүү илгээгдэх шаардлагатай.

КҮҮКИЙ

Бид хэрэглэгчдийг тодорхойлохын тулд Күүкий ашиглахгүй.

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХУВААЛЦАХ

Бид таны хувийн мэдээллийг худалдах эсвэл хуваалцахгүй.

ДОТООД БОДЛОГО

Бид энэ мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нууцлалын бодлогыг байнга хянаж, сайжруулан шинэчилж байх болно.

Асуулт ба хүсэлт. Хэрэв танд энэхүү нууцлалын бодлоготой холбоотой санал хүсэлт, асуулт, эсвэл таны эрх зөрчигдөж байна гэж үзэх ямар нэгэн заалт байвал chimege.mn хаягаар холбогдоно уу.