Танилцуулга

 

Бидний тухай


Болорсофт ХХК нь Герман улсад бэлтгэгдсэн чадварлаг хамт олонтойгоор анх 2008 онд үүсгэн байгуулагдсан, цахим хэл шинжлэл (NLP), хиймэл оюун (AI), программ хангамж (SW) хөгжүүлэх болон арчилгаа хийдэг мэргэжлийн компани юм. Эдүгээ 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай үндсэн үйл ажиллагаа нь цахим хэл шинжлэл, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад болон дотоодын байгууллагуудын захиалгат программ хангамж, энтерпрайс систем, вебд суурилсан бүх төрлийн систем, программ хангамж нутагшуулах зэрэг үйлчилгээг инженерийн өндөр сахилга бат болон мэдлэгт суурилан хүргэдэг.

Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр судалгаанд суурилан, найдвартай байдлыг хангадаг бөгөөд бид программ хөгжүүлэлтийн бичиг баримт, хэрэглэгчийн гарын авлагыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулдаг тул та бүхэн мэдээллийн технологийн бүх асуудлаа Болорсофтод бүрэн хариуцуулж болно.

Бидний давуу тал

Болорсофт ХХК-ны бусдаас ялгарах гол онцлог давуу талууд нь ажилдаа мэргэшсэн хамт олны хүчээр судалгаанд суурилсан хөгжүүлэлт (R&D) хийж, найдвартай, чанартай, анхдагч байдлыг бий болгосон бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэгт оршино.

Ажлын туршлага: Бид 2008 оноос хойш Монгол хэлний цахим буюу компьютер боловсруулалтаар дагнан ажиллаж, хамгийн анхны Монгол хэлний Морфологийн автомат, хамгийн анхны бүрэн автомат мэдээллийн мониторингийн систем, автомат тренд олох систем, хамгийн анхны яриаг бичвэрт буулгах болох, бичвэрийг ярианд хөрвүүлэх системийг хөгжүүлж, зах зээлд гаргаад байна. Мөн одоогоор Монгол хэлний хамгийн том өгүүлбэрийн хөмрөгийн эзэмшиж байна.

Судалгаанд суурилсан хөгжүүлэлт: Бид Монголын хамгийн амжилттай R&D компанийн хувьд цаг ямагт шинийг сэдэж түүнийгээ судлан, бодит мэдээлэл дээр үндэслэн программ хангамжаа хөгжүүлдэг билээ. Тиймээс бидний бүтээгдэхүүнүүд салбартаа үргэлж анхдагч болдог бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг.

Найдвартай байдал: 2008-2020 оныг хүртэл мэдээллийн технологийн өрсөлдөөний давалгаанд чанартай байдлыг эрхэмлэн бат зогсож чадсан билээ. Болорсофт ХХК нь туршлага болон салбарын мэдлэгтээ тулгуурлан найдвартай ажиллагааг хамгийн итгэлтэйгээр амлаж чаддаг.

Чанартай байдал: Бид бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ бичиг баримт үүсгэж, олон улсын стандартуудыг баримтлан инженерийн сахилга батыг чандлан сахидаг учраас “чанартайгаас илүү” бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Мэргэшсэн байдал: Болорсофтын хамт олон Монгол болон Герман улсад мэргэшсэн чадварлаг, ажлаа бүрэн мэддэг залуусаас бүрдэхээс гадна салбартаа тэргүүлэх программ хангамжийн архитектурч бидний зөвлөхөөр ажиллаж байна.

Гадаад харилцаа: Бид олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд АНУ болон Герман улсад бидний төлөөлөгчид ажилладаг тул дэлхий нийтийн мэдээллийн технологийн хөгжлөөс огтхон ч хоцордоггүй, Монголдоо байнгын анхдагч байж чаддаг билээ. Тиймээс хэрэглэгчдэдээ Герман болон АНУ-д үзүүлэх үйлчилгээг Монголдоо авах боломжийг санал болгож байна.

Түүхэн цаглабар

  • Эхлэл

    Болорсофт ХХК анх С.Бадралын санаачилгаар үүсгэн байгуулагдав.

  • Анхны бүтээл

    Бидний анхны бүтээл гадаад монгол цахим толь Болор-толь нэртэйгээр гарав.

  • Гишүүнчлэл

    Мэдээллийн Технологийн Хүрээлэнгийн Инкубаторын хөтөлбөрт элссэн.

  • Герман улстай хамтын ажиллагаа

    Герман улсын Аахен хотын RWTH Их сургуультай судалгаа шинжилгээний ажилд хамтарч ажиллах болсон.

  • Тэргүүлэх компани

    Монголын Мэдээлэл Технологийн Хүрээлэнгийн Инкубаторын тэргүүний компаниар тодров.

  • Салбарын шилдэг компани

    Мэдээлэл Холбоо Компьютер Сүлжээний өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэгээс "Салбарын манлайлагч хамт олон" өргөмжлөл гардан авав.

  • Хөтөлбөрийн төгсөгч

    Мэдээлэл Технологийн Инкубатор хөтөлбөрийн "Шилдэг төгсөгч компани" аар шалгарав.

  • Монгол бичгийн фонтууд

    Олон улсын стандартад нийцсэн Монгол бичгийн үсгийн фонтыг бүтээж зохиогчийн эрхээ авсан.

  • Юникод монгол бичгийн код ашигласан анхны цахим хуудас

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсыг босоо монгол бичгээр урлав. Энэ нь веб программчлалд анх удаа юникод стандартаар шийдсэн монгол бичгийн цахим хуудас болсон. www.president.mn/mng

  • Кирилл бичгийн алдаа шалгуур

    Бид үг зүйн судалгаан дээрээ суурилан "Болор" алдаа хянах программ хангамжийг зохиов.

  • Олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн

    Xslides нь илтгэл тавих түүнийг үүсгэх уламжлалт хэв маягийг шинэчилсэн, үүлэнд байршсан шинэ үеийн илтгэлийн программ юм. www.xslides.com

  • CEBIT 2015 оролцогч

    Xslides илтгэлийн программаараа олон улсын хамгийн том үзэсгэлэн болох CEBIT-д монгол улсаас бие даан оролцож буй анхны оролцогч болов.

  • Машин сургалтын бүтээгдэхүүн

    R&D арга барил дээрээ суурилан, анхны машин сургалтад суурилсан мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоог бүтээв. www.eduge.mn

    Машин сургалтад суурилсан бүрэн автомат мэдээллийн мониторингийн тогтолцоог бүтээв. www.kudos.mn

    Болор дуран алдаа хянах системээ шинэчлэн Майкрософтын бүх стандарт программуудтай холбон 2.0 хувилбараа гаргав. buy.bolorsoft.com

  • Монгол бичгийн Юникодын засвар

    Монгол бичгийн Юникодыг засах үйл ажиллагааг хийж, тунгаамал загварыг гарган техникийн хувьд бүрэн шийдвэрлэв. Загварын тодорхойлолт болоод дагалдах бүх хэрэгслүүдийг нээлттэйгээр https://www.mngl.net хуудаснаа байршуулав.

    2017 оноос хойших Юникодын бүх хурлуудад оролцож, алдаанууд болоод засах хэд хэдэн саналыг бэлдэж оруулав.

  • Монгол яриа боловсруулах системүүд

    Хиймэл оюунд суурилан Монгол авиаг бичвэрт буулгах болон бичвэрийг ярианд хөрвүүлэх системүүдийг анхлан бүтээж, зах зээлд нийлүүлэв.

Үйлчилгээ

Веб Инженерчлэл

Энтерпрайс систем хөгжүүлэлт

ПХ Архитектур ба зөвлөгөө

Програм хангамжийн архитектур нь програм хангамжийн амьдрах хугацаа болон чанарыг батлан хангадаг. Програм хангамжийн архитектур гэдэг нь гүйцэтгэхээр төлөвлөж буй програм хангамжийн техникийн болон үйл ажиллагааны бүх шаардлагад нийцсэн бүтэц бүхий шийдлийг тодорхойлох үйл явцыг хэлнэ.

Ацаглаа ба Гадаад ацаглаа

Ширүүн өрсөлдөөнд өрнөх бизнесийн орчинд амжилттай үйл ажиллагаа явуулж буй компаниудын нууц бол цаг хугацаа зардал хэмнэн өөрийн ажлаа хамгийн чанартайгаар хийлгэх явдал юм. Бид бүх төрлийн байгууллагуудын зардлыг хэмнэсэн мэдээллийн технологийн хэлтэс болон ажиллахад анхаарлаа төвлөрүүлж байна.

Програм хангамжийн нутагшуулалт

Монголчууд аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд гадаад хэлдээ чадамгай байх шаардлагагүй. Өөрийн хүссэн вэб сайт, програм хангамж, гар утасны функц зэргийг эх хэл дээрээ ямар ч саадгүйгээр хэрэглэх боломжийг бид Монголчууддаа олгож байна

Онлайн сурталчилгаа

Монгол улсад интернетийн өргөн хэрэглээ бий болсноор дөнгөж 6 жил болж буй хэдий ч хувь хүн болон бизнесийн байгууллагууд интернетээс ихээхэн хараат болж, өдөр тутамдаа үлэмж их мэдээлэл авдаг билээ. Энэ байдал ч улам их эрчимжих төлөвтэй байна

БҮТЭЭГДЭХҮҮН


Хэрэгжүүлсэн төслүүд


Хэл шинжлэл


Blog 2015-05-16

ICT EXPO 2015

Манай компани уламжлал ёсоороо оролцож байгаа тул бүхэн ICT Expo 2015 үзэсгэлэн дээр ирж манай компаниар зочлон бидний бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo” 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болж байна. Манай компани уламжлал ёсоороо оролцож байгаа тул бүхэн ICT Expo 2015 үзэсгэлэн дээр ирж манай компаниар зочлон бидний бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.

Blog 2015-05-12

БОЛОР ДУРАН 1.6 ГАРЛАА

Эрхэм хэрэглэгч танд "Болор дуран” 1.6 хувилбар гарч байгааг дуулгахад таатай байна. Энэ хувилбарт дараах шинэчлэлийг хийлээ.

Blog 2015-04-21

CEBIT 2015 -Д ОРОЛЦСОН ТУХАЙ

Болорсофт ХХК-ийнхан Герман улсын Ханновер хотноо зохиогдсон дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн үзэсгэлэн болох CeBIT 2015-д XSlides илтгэлийн програмаараа оролцон, дэлхийд бүтээгдэхүүнээ гаргах эхний алхмаа амжилттай хийгээд ирлээ.

Болорсофт ХХК-ийнхан Герман улсын Ханновер хотноо зохиогдсон дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн үзэсгэлэн болох CeBIT 2015-д XSlides илтгэлийн програмаараа оролцон, дэлхийд бүтээгдэхүүнээ гаргах эхний алхмаа амжилттай хийгээд ирлээ. Үзэсгэлэнд оролцсон манай багийн зүгээс өөрсдийн төсөл, санаагаа дэлхий нийтэд танилцуулахаас гадна мэдээллийн технологийн хөгжлийн түвшин, ирээдүйн чиг хандлагыг таньж мэдэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гарах гарцыг эрэлхийлэхийг гол зорилгоо болголоо. Чамгүй олон зүйлийг харж, мэдэж авлаа.

 

Үзэсгэлэнд оролцогчдын 90 дээш хувь нь XSlides-ын талаар эерэг хандлагатай буюу бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн болсныг дурдаж байсан нь бидэнд улам итгэл, урам зориг, эрч хүчийг өгснийг энд дурдах нь зүйтэй байх. Мөн хэд хэдэн компани, хувь хүмүүстэй бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бизнесийн тал дээр хамтарч ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.
Бидний зүгээс өөрсдийн шинэ бүтээгдэхүүнийг улам төгс, боловсронгуй болох тал дээр мэдээж ажиллах бөгөөд түүнээс гадна, энэ төрлийн ялангуяа гарааны бизнесийнхэнд зориулсан хэд хэдэн үзэсгэлэн, акселератор хөтөлбөрүүдэд 2015 онд хамрагдахаар төлөвлөөд байна.
Дээр дурдсанчилан CeBIT 2015-д оролцсоноороо бидний зөвхөн эхний бөгөөд хамгийн чухал алхмыг хийж чадсан ба амжилтын оргил өөд цаашид улам итгэл төгс алхах болно.

JOB VACANCY

Bolorsoft is very young and growing company, so we are searching reliable, long-term working crafts. If you meets following requirements, please contact us. We offer following.

  • Personal development chances
  • Friendly staff which helps to create a positive working atmosphere
  • Possibility to work on varying interesting international projects
  • Performance-oriented payment
 

Вэб хөгжүүлэгч / Вэб дизайнер

Орон тоо 2, Шаардлага:

  • График дизайны өндөр мэдрэмжтэй (Фотошоп болон Флашыг гартаа оруулсан)
  • Мэргэжлийн төвшинд эмблем, лого, дарцаг эмхтгэл үүсгэх чадвартай
  • HTML, XHTML, CSS, JavaScript-ийг сайн эзэмшсэн, W3 стандартаар вэб хөгжүүлэх чадвартай
  • PHP хэлний мэдлэгтэй (JAVA давуу тал)
  • MySQL өгөгдлийн сангийн системүүдтэй ажиллаж чадах
  • JQuery фрэймворктой ажилладаг
  • Түргэн суралцах чадвартай

Програм хангамжийн инженер

Орон тоо 1, Шаардлага:

  • Програм хангамжийн инженерчлэлийн өндөр ойлголттой, инженерчлэлийн дэг жаягийг барьдаг
  • Обьект хандалтат болон агийл програмчлалын өндөр мэдлэгтэй
  • Системтэй сэтгэдэг, эмх цэгцтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • J2EE эсвэл EE6 платформын баттай мэдлэг ба туршлагатай
  • Англи хэлний сайн чадвартай

Програм хангамж хөгжүүлэгч

Шаардлага:

  • С++/Жава хэлний өндөр мэдлэгтэй (EE6 хөгжүүлэлт хийх чадвартай бол давуу тал)
  • Обьект хандалтат програмчлал
  • Програм хангамжийн инженерчлэлийн мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай

Англи хэлний орчуулагч

Орон тоо 2 болон түүнээс дээш.

  • Англи аман болон бичгийн өндөр чанартай орчуулга хийх чадвартай
  • Монгол бичгийн мэдлэгтэй
  • Бакалавраас дээш зэрэгтэй (эсвэл түүнд тун ойр байж болно)

Холбоо барих

Map Data
Map data ©2015 Google
Map DataMap data ©2015 Google
Map data ©2015 Google
Map
Satellite

Холбоо барих

 

Хаяг

Монгол улс, Улаанбаатар, СБД, 8-р хороо, Эрдэм Тауэр 1401

Утасны дугаар

+976 7711 1140

Цахим шуудан

info@bolorsoft.com

Нийгмийн сүлжээ