Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Монгол бичгийн орчин бүрдүүлэгч


Монгол бичгийн орчин бүрдүүлэгч нь Монгол бичгийн фонт, монгол бичгийн гарын драйвер, монгол бичгээр Опен Офис, Лайброфис болон майкрософт офис дээр бичих хэв (template) зэргийг агуулна. Ингэснээр та өөрийн компьютер дээрээ монгол бичгээр бичих, унших бүрэн боломжтой болно гэсэн үг.


Энэхүү багцын фонтод одоогоор "Монгол бичиг" (MongolianScript), "Модон барын монгол бичиг" (MongolianScriptModonbar) гэсэн 2 фонт багтсан бөгөөд цаашид бид фонтын тоог олшруулахаар төлөвлөж байна.

Энэхүү бүтээгдэхүүний албан ёсны вэб нь http://font.bolorsoft.com болно. Цаашид тэрхүү хуудсанд багцын шинэчлэлт, хөгжүүлэлт, тусламж, лицензийн мэдээллүүд нийтлэгдээд явах болно. Фонт хөгжүүлэх туршлагатай хүмүүстэй бид дуртайяа хамтран ажиллана.


БуцахБуцах