Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Монгол бичгийн кодчилол - 2018


Монгол бичиг цахим орчинд саадгүй хэрэглэгдэх гол үндэс нь Юникод стандартад орсон байх явдал бөгөөд бид одоог хүртэл нэгдсэн стандарт байнгын хэрэглээнд орох хангалттай төвшинд хүрэхгүй байгааг, энэ асуудал монгол бичгийн ирээдүйд ямар чухал ач холбогдолтой болохыг, цаг алдах тусам монгол бичгийн цахим хөгжлийн тушаа болохыг байнга цохон тэмдэглэж, чадах чинээгээрээ цаг хугацаа, сэтгэл зүрх, хөдөлмөрөө зориулж ирсэн билээ.



Тиймээс, бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 сарын 3-ны өдрийн 46 тоот “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлигийн хүрээнд, монгол бичгийн кодчиллын асуудлыг анхааран судалдаг эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамтарсан “Монгол бичгийн кодчилол - 2018” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2018 оны 11 сарын 20-21 -нд ӨМӨЗО-ны "Монголын нууц товчоо" компанитай хамтран зохион байгуулах гэж байна.

Тус хурлын зорилго нь:

  • Юникод стандартыг хэрхэн засах талаар ар, өвөр монголчууд хамтран хэлэлцэж, нэгдсэн саналд хүрэх
  • Юникодоос зохион байгуулж буй 4 сард Улаанбаатар хотод болох хуралд түлхэц өгөх
  • Өнөөгийн нөхцөл байдлыг нарийн тодорхойлж, өдгөө гарч байгаа асуудлыг хэрхэн цэгцлэх, хамгийн сайн боломжит шийдлүүдийг боловсруулах
  • Юникод стандарт шинэчлэгдэж, амьдарлд нэвтрэх хүртэл урт хугацаа орох тул, тэр болтол барих хамгийн оновчтой шийдлийг сонгох

явдал болно.

Тус хурлыг бүтээлч, үр дүн өндөртэй байлгахын тулд зөвхөн Болорсофтоос уригдсан төлөөлөгчдийг оролцуулна.


БуцахБуцах