Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

“Болор дуран” 2.1 хувилбар гарлаа.

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ “Болор дуран” алдаа шалгуурын 2.1 хувилбар гарсныг дуулгаж байгаадаа баяртай байна.

Энэ удаад программ хангамжийн болон зөв бичих зүйн талаас нэлээд томоохон өөрчлөлт орсон болно. Тодруулбал,

1.    Үгийн санд 5200 орчим үг нэмэгдлээ.
2.    “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн 2018 оны 6 сарын 6-ны өдрийн тогтоолоор батлагдсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарсантай холбогдуулан зохих шинэчлэлийг оруулав. Ингэхдээ,

a.    Үгийн санг уг толийн дагуу хянан нягтлав.
b.    “Чээж” бус “цээж” гэж бичих болсон зэрэг эргэлзээтэй бичигддэг үгсийг тус тольд оруулсан бичлэгээр оруулав.
c.    Зарим хоёр хувилбартай хэрэглэгдэж байсан үгсийг нэг хувилбартай болгов. Жишээлбэл, програм, программ гэж утга ялгасан хоёр хувилбар байсан нь одоо программ гэсэн нэг хувилбартай болов.
d.    “Журамласан толь”-д гарсан санамсаргүй болон техникийн алдаануудыг хүлээн авах боломжгүй учир оруулсангүй.
3.    "Үг зүйн толь"-ийн тайлбарыг зохих журамлалын дагуу шинэчлэв.
4.    "Үг зүйн толь"-ийн дүрмийн хувиллыг бүрэн хянаж нягтлав.
5.    Майкрософт оффист “Болор толь” булан зарим үйлдлийн систем, оффисын хувилбараас шалтгаалан хааяа гарахгүй байсан асуудлыг засав.
6.    Майкрософт оффист “Үгзүйн толь” булан зарим компьютерын орчноос (үйлдлийн систем, оффис г.м) шалтгаалан заримдаа харагдахгүй байсан асуудлыг засав.
7.    Хэрэглэгчийн системийн орчноос хамааран гарч байсан олон зөрчил, согог, алдааг засав. Жишээ нь ClickToRun төрлийн 32 битийн Майкрософт Оффис 2013, 2016 хувилбаруудын хувьд нэмэлтүүдийг бүрэн суудаг болгов
8.    Майкрософт оффис болон Агент цонхноос “Болор дуран” цэсээр лицензийн мэдээлэл харах боломжтой болов.
9.    Албаны хувилбарын хэрэглэгч компьютероосоо сунгах хүсэлт шууд илгээх боломжтой болгов.
10.    Программын лого болон загварыг шинэчлэв.

“Болор дуран” алдаа шалгуур маань байнга шинэчлэгдэн улам бүр боловсронгуй болоход эрхэм хэрэглэгч таны санал, зөвлөгөө, шаардлага үнэтэй хувь нэмэр болж байдагт талархлаа илэрхийлье.

Эрхэм хэрэглэгч та бүхэн цаашдаа ч  хэрэглээний явцад гарсан ямарваа асуудлын талаар цааргалалгүй холбогдож байгаарай.

Зөв сэтгэж
Зөв бичье.

БуцахБуцах