Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

CeBIT 2015 -д оролцсон тухай


Болорсофт ХХК-ийнхан Герман улсын Ханновер хотноо зохиогдсон дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн үзэсгэлэн болох CeBIT 2015-д XSlides илтгэлийн програмаараа оролцон, дэлхийд бүтээгдэхүүнээ гаргах эхний алхмаа амжилттай хийгээд ирлээ. Үзэсгэлэнд оролцсон манай багийн зүгээс өөрсдийн төсөл, санаагаа дэлхий нийтэд танилцуулахаас гадна мэдээллийн технологийн хөгжлийн түвшин, ирээдүйн чиг хандлагыг таньж мэдэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гарах гарцыг эрэлхийлэхийг гол зорилгоо болголоо. Чамгүй олон зүйлийг харж, мэдэж авлаа.


Үзэсгэлэнд оролцогчдын 90 дээш хувь нь XSlides-ын талаар эерэг хандлагатай буюу бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн болсныг дурдаж байсан нь бидэнд улам итгэл, урам зориг, эрч хүчийг өгснийг энд дурдах нь зүйтэй байх. Мөн хэд хэдэн компани, хувь хүмүүстэй бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бизнесийн тал дээр хамтарч ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.
Бидний зүгээс өөрсдийн шинэ бүтээгдэхүүнийг улам төгс, боловсронгуй болох тал дээр мэдээж ажиллах бөгөөд түүнээс гадна, энэ төрлийн ялангуяа гарааны бизнесийнхэнд зориулсан хэд хэдэн үзэсгэлэн, акселератор хөтөлбөрүүдэд 2015 онд хамрагдахаар төлөвлөөд байна.
Дээр дурдсанчилан CeBIT 2015-д оролцсоноороо бидний зөвхөн эхний бөгөөд хамгийн чухал алхмыг хийж чадсан ба амжилтын оргил өөд цаашид улам итгэл төгс алхах болно.


БуцахБуцах