Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Монгол бичгийн юникод фонт хөгжүүлэл сэдэвт хуралд оролцлоо.


Монгол бичгийн юникод фонт хөгжүүлэлтийн талаарх хурлыг 5-р сарын 20 – 23ны хооронд  Хөх хот дахь Өвөр Монголын их сургуулийн байранд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын тэнхим болон Майкрософт компани хамтран зохион байгууллаа.


Уг хуралд Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын Майкрософт компани болон Өвөр Монголын их сургуулийн төлөөлөгчид оролцсон бөгөөд манай Болорсофт компани Монгол улсаа төлөөлөн өөрсдийн хөгжүүлсэн монгол бичгийн фонтоо танилцуулаад ирлээ. Хурлаар Монгол бичгийн юникод фонтыг хэрхэн зөв хөгжүүлэх, өнөөгийн хөгжүүлэлтэд үүсч буй асуудлуудыг хэрхэн шийдэх, баримтлах стандартын чиг хандлага, монгол бичгийн боловсруулалтыг хэрхэн хийх зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн ба фонт хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлсэн фонтуудаа бусдадаа танилцуулж хоорондоо туршлага солилцлоо.

Хуралд оролцогсод

  • Монгол улсаас
    •  Болорсофт компанийн төлөөлөгчид
    •  Монгол Улсын Их Сургуулийн төлөөлөгч 
  • Өвөр Монголын Их Сургуулиас
    •  Захирал
    •  Монгол судлалын тэнхимийн профессорууд
    •  Багш нар
    •  Докторантууд
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас
    •  Хэвлэлийн FangZhen компанийн төлөөлөгчид /Уг компанийн монгол бичгийн фонт хөгжүүлэгчид/
    •  Welfang Beida Jade Bird Huaguang Imagesetter Co.,Ltd төлөөлөгчид
    •  Menkhsoft компанийн төлөөлөгчид
    •  Бээжингийн Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчид 
  • Microsoft
    •  Монгол бичгийн Монголиан Байти фонт хөгжүүлэгчид 

Авч хэлэлцсэн гол асуудлууд

  •  Монгол бичгийн фонтын асуудлууд
  •  Монгол бичгийг компьютераар боловсруулах стандарт
  •  Монгол бичгийн фонтыг бусад платформууд дээр хэрхэн ажиллуулах ба хөгжүүлэх
  •  Монгол бичгийн гарын байрлал
  •  Монгол бичгийн дүрмийн алдаа шалгагч
  •  Монгол бичгийн үгсийн аймгийн тодорхойлолт

БуцахБуцах