Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Болорын эхний хувилбар гарлаа


Нөр их ажил чамгүй удаан хугацааны эцэст Болор агуулга удирдах системийн эхний хувилбар 1.0 бэлэн боллоо. Болор нь маш уян хатан, өргөтгөхөл хялбар, модулчлагдсан, олон хэлний дэмжилт бүхий агуулга удирдах систем юм. Энэ АУС бүхий л вэб хуудсын хялбархан арчилгаа, дезайн зэргийг санал болгоно. Тэрээр HTML ба XHTML хэвээр ашигладаг ба эдгээр нь маш уян хатан, хялбар вэб загвар гаргах боломж олгодог. Хэрэв хүсвэл таны вэбийн хуудас бүр өөрийн өөр өөр загвартай байх боломжтой. Тэр өгөгдөл хадгалахдаа стандартаар MySQL өгөгдлийн баазыг ашигладаг. Болор АУС нь үнэ өртөг бүхий програм хангамж.


Техникийн зүгээс нь харвал Болор нь маш цэвэрхэн бас хүчирхэг програмын архитектуртай ба хялбар, хурдан, цэвэрхэн эх кодтой. Энэ АУС нь бүхэлдээ програмчилалын PHP хэл дээр объект хандалтат технологи ашиглан бичигдсэн. Болор систем нь модулын удирдлага, вэб хуудасын удирдлага, цэсийн удирдлага, хэвийн удирдлага, системийн удирдлага, файлын удирдлага ба тусламж гэсэн долоон дэд системээс бүрдэх ба эдгээр дэд системүүд нь тус бүрдээ модулиудаас тогтоно. Энэ тухай та ВИКИ булангаас нарийвчлан үзэж болно.

Үндсэн онцлогууд:

  • Маш сайн олон хэл дээрх вэб хийх боломж
  • WYSIWYG ба HTML засварлалт
  • Олон хэрэглэгчийн систем
  • Хандах эрхийн тохиргоо
  • Олон модултай. Жишээ нь баннэр, анкет, мэдээ, санал асуулга, шуурхай мэдээ, холбоос, татац, хайлт, ТТА гээд цааш бий
  • Системийн протколл, статистик, суулгац, хэлний багц үүсгэгч, хэлний удирлагатай
  • Хялбар файл удирдах системтэй
  • Хялбар цэс удирдах системтэй
  • Хялбар бөгөөд бүрэн өөриймсгөх боломж бүхий дезайн

гэх мэт ..


БуцахБуцах