Bolorsoft LLC - Түүхэн цаглавар

Түүхэн цаглавар

  • 2010 онд Мэдээллийн Технологийн Хүрээлэнгийн Инкубаторын хөтөлбөрт элссэн.
  • 2010 онд Герман улсын Аахен хотын RWTH Их сургуультай судалгаа шинжилгээний ажилд хамтарч ажиллах болсон.
  • 2011 онд Монголын Мэдээлэл Технологийн Хүрээлэнгийн Инкубаторын тэргүүний компаниар тодров.
  • 2011 онд Мэдээлэл Холбоо Компьютер Сүлжээний өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэгээс "Салбарын манлайлагч хамт олон" өргөмжлөл гардан авав.
  • 2012 онд Мэдээлэл Технологийн Инкубатор хөтөлбөрийн "Шилдэг төгсөгч компани" аар шалгарав.
  • 2012 онд Олон улсын стандартад нийцсэн Монгол бичгийн үсгийн фонтыг бүтээж зохиогчийн эрхээ авсан.
  • 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсыг босоо монгол бичгээр урлав. Энэ нь веб программчлалд анх удаа юникод стандартаар шийдсэн монгол бичгийн цахим хуудас болсон.
  • 2013 онд Бид үг зүйн судалгаан дээрээ суурилан "Болор" алдаа хянах программ хангамжийг зохиов. 
  • 2015 онд "Xslides" үзүүлэн бэлтгэх сайт бүтээв.
  • 2015 онд "Болор толь" онлайн толь бичгийг шинэчлэн Герман, Япон, Солонгос хэлүүд нэмэв.
  • 2016 онд  цахим хэл шинжлэлийн олон жилийн судалгааныхаа үр дүнг мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлага болж буй "машин сургалт"-ын технологитой хослуулсан "Eduge.mn"-ийг бүтээв.
  • 2016 онд "Кудос" медиа мониторингийн систем хөгжүүлэв.
  • 2016 онд "Болор дуран" кирил үсгийн зөв бичих дүрмийн алдаа шалгах программынхаа 2.0 хувилбарыг гаргав.