Bolorsoft LLC - ПХ Архитектур ба Зөвлөгөө

Программ хангамжийн архитектурын загварчлал ба зөвлөгөө

Программ хангамжийн архитектур нь программ хангамжийн амьдрах хугацаа болон чанарыг батлан хангадаг. Орчин үед программ хангамжийн хэмжээ болоод бүтэц нь тун том бөгөөд түвэгтэй болж байна. Программ хангамжийн архитектур нь гүйцэтгэхээр төлөвлөж буй программ хангамжийн техникийн болон үйл ажиллагааны бүх шаардлагад нийцсэн бүтэц бүхий шийдлийг тодорхойлох үйл явцыг хэлнэ. Архитекторын зөвлөгөөгөөр ажилласнаар чанар, үзүүлэлт, арчилгаа, хөгжүүлэлт гэх мэт программ хангамжийн хамгийн чухал хүчин зүйлст үнэмлэхүй өөрчлөлт харагдах болно. Бусад бүх төрлийн цогц бүтцийн адилаар программ хангамж ч мөн бат бөх суурьтай байх шаардлагатай. Ирээдүйгээ хараагүй буюу ядмаг архитектуртай программ хангамж бол оршин тогтнох хугацаа богино, хөгжүүлэлт болон арчилгаа хийхэд хүндрэлтэй, ирээдүйн бизнесийн орчин нийцэх боломжгүй гэх мэт үр дүнд хүргэдэг.

 

Танд программ хангамж эсвэл өгөгдлийн сан хөгжүүлэх эсвэл загварчлахад тань хүндрэл бэрхшээлүүд гарч байна уу? Хэрэв тийм бол бидэнтэй холбогдоорой. Бид танд тусалж чадна. Манай программ хангамжийн архитектурын чадварлаг баг танд зөвлөгөө өгч ажиллахад бэлэн байна.