Bolorsoft LLC - Ажлын байр

Ажлын байр

Болорсофт нь өсөж буй залуу компани тул бидэнд найдвартай, удаан хугацааны турш, ажиллах хүч туйлын чухал байгаа билээ. Хэрэв та үнэнч шударга, багаар ажиллах чадвартай бөгөөд дараах болзлуудыг хангаж байвал бидэнтэй холбоо барина уу. Бид танд дараах зүйлсийг амлаж чадна.
 
  • Өөрийгөө хөгжүүлэх боломж
  • Ажлын дулаан уур амьсгал үүсгэх эвсэг хамт олон
  • Солигдмол, сонирхолтой, олон улсын ажил болон төслүүд дээр ажиллах боломж
  • Чадвараас хамаарсан цалин, хөлс
 
Одоогоор дараах ажлын байр, орон тоо манайд байна.
 
 

Вэб хөгжүүлэгч / Вэб дизайнер

Орон тоо 1, Шаардлага:

  • График дизайны өндөр мэдрэмжтэй (Фотошоп болон Флашыг гартаа оруулсан)
  • Мэргэжлийн төвшинд эмблем, лого, дарцаг эмхтгэл үүсгэх чадвартай
  • HTML, XHTML, CSS, JavaScript-ийг сайн эзэмшсэн, W3 стандартаар вэб хөгжүүлэх чадвартай
  • PHP хэлний мэдлэгтэй (JAVA давуу тал)
  • MySQL өгөгдлийн сангийн системүүдтэй ажиллаж чадах
  • JQuery фрэймворктой ажилладаг
  • Түргэн суралцах чадвартай

Програм хангамжийн инженер

Орон тоо 1, Шаардлага:

  • Програм хангамжийн инженерчлэлийн өндөр ойлголттой, инженерчлэлийн дэг жаягийг барьдаг
  • Обьект хандалтат болон агийл програмчлалын өндөр мэдлэгтэй
  • Системтэй сэтгэдэг, эмх цэгцтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • J2EE эсвэл EE6 платформын баттай мэдлэг ба туршлагатай
  • Англи хэлний сайн чадвартай

Програм хангамж хөгжүүлэгч

Шаардлага:

  • С++/Жава хэлний өндөр мэдлэгтэй (EE6 хөгжүүлэлт хийх чадвартай бол давуу тал)
  • Обьект хандалтат програмчлал
  • Програм хангамжийн инженерчлэлийн мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай

Англи хэлний орчуулагч

Орон тоо 2 болон түүнээс дээш.

  • Англи аман болон бичгийн өндөр чанартай орчуулга хийх чадвартай
  • Монгол бичгийн мэдлэгтэй
  • Бакалавраас дээш зэрэгтэй (эсвэл түүнд тун ойр байж болно)