Bolorsoft LLC - Бидний онцлог, давуу тал

Бидний давуу тал

Болорсофт ХХК-ны бусдаас ялгарах гол онцлог давуу талууд нь ажилдаа мэргэшсэн хамт олны хүчээр судалгаанд суурилсан хөгжүүлэлт (R&D) хийж, найдвартай, чанартай, анхдагч байдлыг бий болгосон бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэгт оршино.


Судалгаанд суурилсан хөгжүүлэлт: Бид Монголын хамгийн амжилттай R&D компанийн хувьд цаг ямагт шинийг сэдэж түүнийгээ судлан, бодит мэдээлэл дээр үндэслэн програм хангамжаа хөгжүүлдэг билээ. Тиймээс бидний бүтээгдэхүүнүүд салбартаа үргэлж анхдагч болдог бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг.


Найдвартай байдал: 2008-2013 оныг хүртэл мэдээллийн технологийн өрсөлдөөний давалгаанд чанартай байдлыг эрхэмлэн бат зогсож чадсан билээ. Болорсофт ХХК нь туршлага болон салбарын мэдлэгтээ тулгуурлан найдвартай ажиллагааг хамгийн итгэлтэйгээр амлаж чаддаг.


Чанартай байдал: Бид бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ бичиг баримт үүсгэж, олон улсын стандартуудыг баримтлан инженерийн сахилга батыг чандлан сахидаг учраас “чанартайгаас илүү” бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэдэг.


Мэргэшсэн байдал: Болорсофтын хамт олон Монгол болон Герман улсад мэргэшсэн чадварлаг, ажлаа бүрэн мэддэг залуусаас бүрдэхээс гадна салбартаа тэргүүлэх програм хангамжийн архитектурч бидний зөвлөхөөр ажиллаж байна.


Гадаад харилцаа: Бид олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд АНУ болон Герман улсад бидний төлөөлөгчид ажилладаг тул дэлхий нийтийн мэдээллийн технологийн хөгжлөөс огтхон ч хоцордоггүй, Монголдоо байнгын анхдагч байж чаддаг билээ. Тиймээс хэрэглэгчиддээ Герман болон АНУ-д үзүүлэх үйлчилгээг Монголдоо авах боломжийг санал болгож байна.