Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

"Болор дуран" 2.0 хувилбар гарлаа

"Болор дуран 1.0" кирил бичгийн алдаа шалгуур нь 2013 онд анх зохиогдон хэрэглэгчдэд хүрсэн. Өдгөөг хүртэл бид програмаа сайжруулан шинэчилсээр "Болор дуран 2.0" хувилбарыг гаргаад байна. "Болор дуран" таны хэрэгцээнд бүрэн нийцэж ажиллах бөгөөд одоо та алдаагүй зөв бичихэд асуудалгүй боллоо.

"Болор дуран" алдаа шалгуур нь өргөн хэрэглээний бичвэрийн програмууд болох MsOffice, LibreOffice, OpenOffice зэрэгт нэмэлтээр сууж таныг бичиж байх явцад үг үсгийн алдааг шалгах юм.
Програмын давуу талууд:

- Windows-ын бүх хувилбар дээр ажиллана.
- MsOffice-ийн 2003-аас хойших бүх хувилбарт ажиллана.
- Автоматаар шинэчлэгдэнэ.
- "Болор толь"-оос үг хайх боломжтой.
- Хэлзүйн тайлбар тольтой.
- Бичвэрийн хуучин кодчилол болон, хольж бичсэн баримтуудыг хөрвүүлнэ.
- Хувийн үгийн сан үүсгэх боломжтой.

Програмын хувилбарууд болон үнийн саналыг энд дарж үзнэ үү.



Болор алдаа шалгуур маань яг энэ цаг мөчөөс эхлэн онлайн худалдаанд гарч хэрэглэгч та бүхэнд хүрч эхэллээ. Энэхүү шалгуур нь кирил монголоор бичсэн аливаа баримт бичвэрүүдийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй монгол хэлний зөв бичих зүйн дүрмээр шалгаж, алдааг илрүүлэн зөв хувилбарыг санал болгон засах боломжтой учир хэрэглэгч таны  алтан цагийг хэмнэх найдвартай туслах юм.



Wir arbeiten an der Entwicklung von elektronisches Wörterbuch.



Wir sind offizieller Betreiber von www.bolor-toli.com. Wir haben diese Webseite im Jahr 2009 gestartet und pflegen wir es ständig.