Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Эрхэм хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид "Болор дуран" зөв бичих дүрмийн алдаа шалгах программынхаа 2.0 хувилбарыг 2016 оны 11 сарын 2-нд хэрэглэгч та бүхний хүртээл болгосон билээ. Тус хувилбар нь майкрософт офисийн 2003-аас хойших бүх хувилбарт ажиллах төдийгүй виндоусын бүх хувилбар дээр суух боломжтой болсон юм. Тэгвэл бид өнөөдөр шинэчлэн, сайжруулсан “Болор дуран” 2.0.1 хувилбараа гаргалаа. 



“Болорсофт” ХХК өнөөдөр та бүхэндээ шинэ бүтээгдэхүүн болох "www.eduge.mn" цахим хуудсынхаа нээлтийг хийн танилцуулж байгаадаа сэтгэл дүүрэн байна.

Тус бүтээгдэхүүнийг хөгжүүлэхдээ бид цахим хэл шинжлэлийн олон жилийн судалгааныхаа үр дүнг дэлхийн мэдээллийн технологийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага болж буй "машин сургалт"-ын технологитой хослууллаа. Энэ талаасаа "www.eduge.mn" нь “жирийн мэдээний цахим хуудас биш” харин “оюунт цахим хуудас" . Учир нь, тус цахим хуудас тухайн цагт ид дэлгэрч буй мэдээний тоо, ангилал, мэдрэмжит шинжилгээ, тархац, давхардлын тооцоолол зэрэг мэдээллийн олон төрлийн боловсруулалтыг хүний оролцоогүйгээр 100 хувь өөрөө хийдэг. Иймээс, машин сургалтад суурилсан “мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоо” (media intelligence system) болсон гэж хэлж болох юм.
Манай хуудсыг ашигласнаар та дараах давуу талыг олж авах болно. Үүнд,



“Болор дуран” программын үнэнч хэрэглэгч та бүхэнд 1.6 хувилбар гарсныг дуулгаж байна. Бид шинэ хувилбартаа хэрэглэгч та бүхнээс ирсэн санал хүсэлт, шаардлагыг харгалзан дараах сайжруулалтыг хийлээ. Үүнд:
- Админ бус хэрэглэгч ашиглах боломжтой болов.
- Үгийн санг сайжруулав.
- 1.5 хувилбарт гарсан гацааж байсан согогийг засав.
- 64 битийн MS Office плагин ажиллахгүй байсан алдааг засав.
- Windows XP үйлдлийн систем дээр Open Office/Libre Office плагиний алдааг засав.
Та алдаа шалгуур цонхон дахь “хувилбар шинэчлэх” товчийг даран программаа шинэчлэх боломжтой. Ийн автоматаар шинэчлэх боломжтой боловч олон суурь өөрчлөлт хийсэн тул өмнөх хувилбараа устгаад шинэ хувилбарыг суулгахыг зөвлөж байна.Та шинэ суулгац авахыг хүсвэл info@bolorsoft.com хаягаар холбогдоно уу.
Ташрамд дурдахад, та бүхнээс ирж буй зөвлөгөө, санал, шаардлага бүр бидний ажилд нэмэр хандив, шинэ хувилбараа гаргах үүтгэл болж байгаа юм шүү. Цаашид энэ эрчээрээ хамтран ажиллаж, хамтдаа урагшилцгаая.
Танд амжилт хүсье.



Болорсофт ХХК-ийнхан Герман улсын Ханновер хотноо зохиогдсон дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн үзэсгэлэн болох CeBIT 2015-д XSlides илтгэлийн програмаараа оролцон, дэлхийд бүтээгдэхүүнээ гаргах эхний алхмаа амжилттай хийгээд ирлээ. Үзэсгэлэнд оролцсон манай багийн зүгээс өөрсдийн төсөл, санаагаа дэлхий нийтэд танилцуулахаас гадна мэдээллийн технологийн хөгжлийн түвшин, ирээдүйн чиг хандлагыг таньж мэдэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гарах гарцыг эрэлхийлэхийг гол зорилгоо болголоо. Чамгүй олон зүйлийг харж, мэдэж авлаа.



Болор алдаа шалгуурын хувь хүний хувилбарыг албан ёсоор 2 сарын 16-р тасалбар болгон хөгжүүлэлтийг зогсоосноо албан ёсоор зарлаж байна. 2015 оны 2-р сарын 17 буюу өнөөдрөөс эхлэн зөвхөн ᠓Болор дуран᠓ буюу хуучнаар байгууллагын гэгдэж байсан хувилбар зах зээл дээр үлдэж худалдаалагдана. Үнэ 121 000₮.
Хувийн хувилбарыг өнгөрсөн хугацаанд худалдаж авсан иргэд баларлаа гэж ойлгож болохгүй бөгөөд бид та бүхэнд харин ч талархаж цаашид гарч буй алдаа согогийг зассаар байх болно гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Энэхүү хэцүү алхмыг бид бүтээгдэхүүнээ улам чанаржуулж хөгжүүлэхийн тулд хийсэн болно.



Сайн байцгаана уу?

Эрхэм хэрэглэгч танд "Болор” алдаа шалгуурын 1.4 хувилбар гарч байгааг дуулгахад таатай байна. Энэ хувилбарт дараах шинэчлэлийг хийлээ.

Байгууллагын хувилбар (Enterprise edition)-т хийсэн шинэчлэл:
1. Байгууллагын хувилбарыг “Болор толь” англи-монгол хэлний толь бичигтэй холбосон. Ингэснээр, та интернеттэй орчинд шууд “Word” дээрээсээ хүссэн үгээ сонгоод баруун товчоо дарж англи орчуулгыг нь үзэх боломжтой.  Мөн “Word”-ын хажууд нэмсэн цонхонд бичээд хайсан ч болох юм.



Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

Эрхэм хэрэглэгч таны сонорт "Болор" алдаа шалгуурын 1.3 хувилбар гарч байгаа таатай мэдээг дуулгая.

Энэхүү хувилбарт дараах шинэчлэлийг хийлээ.
1. Үгийн зөв бичлэгийг оновчтой санал болгох горимыг сайжруулав.
2. Үгийн санд нэлээд монгол үгс нэмлээ.
3. Түгээмэл хэрэглэж байгаа харь үгсийг оруулав.
4. Хэрэглэгч та хувийн үгийн сангаа экспорт хийж авах, өөр компьютер дээр импорт хийх боломжтой боллоо.
5. Хэрвээ хүсвэл та ганц товшоод өөрийн үгийн жагсаалтаа Болорсофт руу илгээж болохоор зохицуулав. Учир нь, та жагсаалтаа илгээвэл тэдгээрийг Болор алдаа шалгуурт нэмж оруулах бөгөөд улмаар нийт хэрэглэгчийн програмд таны тусгай үгийг дүрмийн дагуу шалгах боломжтой болох юм.
6. 64 битийн Майкрософт офисыг танихгүй байсан зэрэг зарим зүйлийг засварлан сайжруулав.

Бид цаашдаа алдаа шалгуурыг гадаад үг хэллэг, гадаад улс орны нэр, ажил мэргэжлийн холбогдолтой үгсээр баяжуулахыг зорин ажиллаж байна.

Эрхэм хэрэглэгч таны илгээх шаардлага, лавлах асуулт, санал болгох үг бүхний дүнд алдаа шалгуур төдий чинээ хурдан сайжирч, үр шимийг нь хамтдаа хүртэж, хамтдаа хөгжинө гэдэгт урам зориг, итгэл тэмүүлэл дүүрэн байна.

Хүндэтгэсэн,
Болорсофт ХХК



“Болор” алдаа шалгуурын  V1.2.1 хувилбар гарсныг хэрэглэгч түмэндээ дуулгаж байна. Хэдийгээр 1.2 хувилбар маань компьютер ачаалах, гацах асуудлыг эрс багасгасан боловч нэгэн ноцтой алдаа агуулж байсныг илрүүлснээр бид 1.2.1 гэсэн төлөвлөгөөний бус хувилбарыг гаргалаа. Энэхүү хувилбарт үгийн санг мөн шинэчиллээ. Та бүхэн шинэ хувилбараа үнэ төлбөргүй татаж авч хэрэглэнэ үү.



Эрхэм хэрэглэгч та бүхнийхээ  энэ өдрийн  амгаланг эрэн мэндчилэхийн зэрэгцээ “Болор” алдаа шалгуурын  V1.2 хувилбар гарсныг баяртайгаар  сонордуулъя. Энэхүү шинэчлэгдсэн хувилбар нь өмнөх хувилбаруудад гарч байсан алдаа дутагдлыг засаж, хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг сайтар тусган сайжруулсан хувилбар болсон гэдэгт бид итгэж байна. Та бүхэн шинэ хувилбараа үнэ төлбөргүй татаж авч хэрэглэнэ үү.

Ийнхүү таны байнгын туслах тогтмол шинэчлэгдэж байх болно. Та “Болор” алдаа шалгуур – “шинэчлэл шалгах” товчоор программаа шинэчилнэ үү. Нарийвчилсан жагсаалтыг http://spell.bolorsoft.com/15 хуудаснаас үзнэ үү.



Эрхэм та бүхэнд "Болор" алдаа шалгуур мэндчилж байна.

“Болор” алдаа шалгуурын чухал давуу тал болох байнгын шинэчлэл энэхүү V1.1 хувилбараас эхлэн хүрч байна. V1.1 хувилбарт үгийн санд нэмэлт хийж, зарим үйлдлийг сайжрууллаа. Түүнчлэн, сэтгэл тавьж хүсэлт илгээсэн хэрэглэгчдийн саналыг тусгаснаа мэдэгдэхэд таатай байна. Таны хүсэлтийг үргэлж талархан хүлээн авахаа энэ дашрамд илэрхийлье. Ийнхүү таны байнгын туслах тогтмол шинэчлэгдэж байх болно. Та “Болор” алдаа шалгуур – “шинэчлэл шалгах” товчоор программаа баяжуулна уу. Шинэчлэлийн нарийвчилсан жагсаалтыг http://spell.bolorsoft.com/15 хуудаснаас үзнэ үү.

Санасан сайн үйлс тань саадгүй бүтэхийг хүсье.